Ээлжит хичээлийн хөтөлбөр
Хичээлийн сэдэв: Зургийн давхарга-“Хайрцаг бүтээе”
Анги: 8а,б,в      Хугацаа: 40-минут
Хичээлийн зорилго:
Параллелограмм дүрс ашиглан хайрцаг бүтээх
Хичээлийн зорилт:
·         Давхаргатай  ажиллах
·         Зургийг загварын дагуу зурах.
·         Тэгш өнцөгт болон параллелограмм дүрс байгуулах
·         Сонгох хэрэгсэл ашиглан зураг засварлах,зургийн эвлүүлэг хийх
·         Геометрийн дүрс ашиглан загварчлах
Хэрэглэгдэхүүн:
·         Компьютер
·         Хичээлийн хөтөлбөр
·         Сурах бичиг
·         Ажлын хуудас
Заах арга зүй:
·         Харилцан ярилцах
·         Бүтээлч үйлийн арга
·         Хосоор ажиллуулах
·         Дасгал даалгавар ажиллуулах
Хичээлийн явц:
Хичээлийн элемент

Багшийн үйл ажиллагаа /Б/
Сурагчийн үйл ажиллагаа /С/

ØҮнэлгээ
o Багшийн санал
§ Анхаарах зүйл


Сэдэл төрүүлэх
Сэргээн санах
3минут
Б-Сурагчидтай мэндлэнэ.
Ирц авна
Background,Layer гэж юу вэ?
С- Багшийн асуусан асуултанд хариулна.
Хариулт: background-зургийн дэвсгэр
Layer нь- дэвсгэр дээр зурагдаж байгаа зургийн давхарга хуудас

·  Бүх сурагчдыг анхаарлыг нь төвлөрүүлэж хичээлээ эхэлнэ.

Асуудал дэвшүүлэх
3минут
Б-Сурах бичгийн 43-р хуудас  зураг 2.2.15 дээрх Хайрцаг бүтээх дасгалыг ажиглана уу?
Асуулт1: Хэдэн давхаргаас бүтсэн байна.
Асуулт2:Ямар ямар командууд хийж сурах вэ?Асуулт3:Хэдэн өнгөнөөс бүтэж байна вэ?
С-Дасгалыг ажиглана.
Хариулт1: 4
Хариулт2: давхарга нэмэх,хувилах,эргүүлэх
Хариулт3: 2 өнгө-улаан, хөх
ØСурагчдын анхаарлыг сурах бичиг дээр хандуулж, аль болох сурагчдаар хариулах боломжийг олгоно. Нэр дуудах, хүүхэд сонгон хариулт авч болно.
Асуудал шийдвэрлэх
7 минут
Б-Бүх сурагчдад харагдах ойлгомжтой  байдлаар дасгалыг хийж, тайлбарлаж өгнө.
С-Багш дасгалыг хийж байх хооронд анхааралтай сууж ойлгож авах ба ярьж буй сурагчийг сонсоно.


§ Тайлбарлах явцдаа сурагчдын нэрсийг харж дуудан хийж буй командуудыг чангаар хэлүүлнэ.
§ Сурагчдыг чангаар тайлбарлуулна.
Бататгах хэсэг
/20 мин/
Б- Ажлын хуудас тарааж сурагчдаар дасгал хийлгэнэ. Чадахгүй бол асууж, чадаж байгаа бол ажлын хуудас дээр  тэмдэглэж байхыг сануулна
С-Ажлын хуудсыг анхааралтай уншиж дасгалаа хийнэ. Хийж чадаж байгаа даалгаваруудыг ажлын хуудас дээр тэмдэглэнэ.

Сурагчид дасгал хийж байх явцад даалгавар сайн гүйцэтгэж байгаа сурагчдад урам өгч стандарт бус үнэлгээ өгнө. Багшийн хувийн жургал дээр Амжихгүй байгаа сурагчдад нэмэлт тайлбар болон дасгал гүйцэтгэхэд тусална.
Дүгнэх
/3мин/
Б-Сурагчдын хийсэн дасгалыг үзэж стандарт бус явцын үнэлгээ болох оноо тавина.
Түрүүлж дууссан сурачдад сурах бичгийн 45-р хуудас: геометрийн дүрс ашиглах дасгалыг уншаад,түүнээс ямар нэгэн объект сонгон  хийж байх даалгавар өгнө.
Гэрийн даалгавар
Б- Сурах бичгийн 44-р хуудасны “Чадахуй”  дасгал1, “Ойлгохуй” хэсгийг уншаад, хийх дарааллыг бичиж ирэх даалгавар өгнө.
С-Дэвтэртээ тэмдэглэж авах.
Гэртээ программ нь байгаа боломжтой сурагчид нь комьпютер дээр хийж үзэхийг сануулна.
                                               Ажлын хуудас   /Хайрцаг бүтээх/
Гүйцэтгэх ажил
            Гүйцэтгэх команд
Хийсэн эсэх
1
Шинэ хуудас нээнэ
      500: 500 хэмжээтэй


2
Хөх өнгөтэй хэвтээ тэгш өнцөгт зурна
·       Шинэ layer нээнэ  1 гэж нэрлэнэ.
·       Select-> Rectanguler marquee tool
·       Paint bucket tool сонгоод дүүргэж будна.

3
Идэвхижүүлэлт буцаана
Layer хувилах
·       Select- deselect
·       Layer->duplicate 1.1 гэж нэрлэнэ.

4
Шинэ layer нээнэ
·       Layer->new->layer-гараас /shift ctrl n/


5
Улаан өнгөтэй босоо тэгш өнцөгт зурна
·       Select->Rectanguler marquee tool

6
Дүүргэж будах
·       Paint bucket tool

7
Идэвхижүүлэлт буцаана
  Select-> deselect

 8
Давхарга хувилах
·       Layer-> duplicate 2.2 гэж нэрлэнэ.

9
Параллелограмм болгох   
·       Гараас ctrl T mouse2 дарж SKEW хийнэ.

10
Давхарга  зөөх
·       Mouse чирэх



Үнэлэх журам  
Даалгавар
оноо
1
4 давхарга үүсгэсэн
4 оноо
2
Параллелограмм дүрс үүсгэсэн
2 оноо
3
Хайрцаг зурсан
2 оноо

Бүгд оноо
8 оноо

No comments:

Post a Comment