ЭЭЛЖИТ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Сэдэв: Зураг зурах технологи
Хамрах хүрээ: 6а,б, в анги
Хугацаа: 40 мин
Хичээлийн зорилго: Компьютерт бэлэн дүрс болон зураг зурах хэрэгсэл ашиглан үлгэрийн баатрууд болон нохой зурж сурах.
Хичээлийн зорилт:
· Зургийн программтай танилцах.
· Бэлэн дүрс ашиглан зурах зурах
· Зурсан зургаа дахин хуулбарлаж олон болгож сурах
· Зураг хэлбэрээр хадгалж сурах
Хичээл заах арга зүй: Харилцан ярилцах, бататгах, тайлбарлах, дасгалын арга.
Үзүүлэн таниулах материал: Компьютер,ТӨМ 10.1-10.2, сурах бичиг (хуудас )
Хичээлийн явц:
Хичээлийн элемент
|
Суралцах үйл ажиллагаа
Багшийн үйл ажиллагаа /Б/
Сурагчийн үйл ажиллагаа /С/
|
Үнэлгээ
Багшийн санал
Анхаарах зүйлс
|
Сэргээн санах сэдэлжүүлэх
/6мин/
|
Б:Оньсого таалгана.
Хон хон дуутай
Хонлой дээрээ дэгээтэй Тэр юу вэ?
С1:Нохой
Б: Нохойны талаар мээдэг зүйлээ ярина уу?
С2: Нохой бол хүний сайн нөхөр юм.
С3:Нохой хөөрхөн
Б: Сурагчдад видео үзүүлэнэ.(Хугацаа: 5мин)муруй дүрс ашигласан.
| |
Асуудал дэвшүүлэх
/3мин/
|
Б- Нохойг 2 зурах ёстой. Будагтай будаггүй.
Асуулт1: Энэ зургийг зурахдаа заавал 2 нохой зурах ёстой юу?
Асуулт2: Ямар ямар дүрс шаардлагатай байна вэ?
С-Хариулт1: Сурагчид 2удаа зурна, 1 удаа зурсаны дараа түүнийгээ хуулж тавина.
Хариулт2:Дугуй, харандаа, шулуун, муруй
| |
Асуудал шийдвэрлэх
/20мин/
|
Б- Дээрх харуулсан зургийг сурагчдаар зуруулна.
(Хугацаа: 10мин)
Б-Зурж чадахгүй байгаа сурагчдад туслана.
Дасгал хийх дараалал:
Алхам1:Paint программыг нээнэ.
Алхам1.1:Paint, Paint.net программтай танилцана.
Paint, Paint.net суусан компьютерийг бичих.
Алхам2: 2ш дугуй дүрс сонгон авч нохойныхоо толгой гэдэсийг зурна.
Алхам3:бөөрөнхий дүрсээ сонгож нүд зурна.
Алхам4: Select сонгож зурсан зургаа хуулна.
С-Багшийн өгсөн даалгаврыг хийнэ.
Чадахгүй бол багшаас тусламж авна.
|
|
Тайлбарлах
/5мин/
|
Б-Зураг зурахад ямар дарааллаар зурсаныг дэвтэрт нь бичүүлнэ.
Ямар ямар дүрс ашигласныг мөн бичүүлнэ.
Даалгавраа хийсэн сурагчидыг үзэж стандарт бус явцын үнэлгээ буюу оноо тавина.
С-Өөрсдийнхөө хийсэн дарааллаа дэвтэртээ бичнэ.
|
Зураг зурж дууссан сурагчдад зургийг зураг хэлбэрээр хэрхэн хадгалахыг хэлж өгнө.
|
Дүгнэх
/5мин/
|
Б-Энэ хичээлээр сурагчид нохой зурж чадсан эсэх ямар ямар хэрэгсэл ашигласаныг ангийнханд нь яриулна.
Асуулт1: Нохойныхоо их биеийг ямар дүрсээр зурсан бэ?
Асуулт2: Хуулж тавихад ямар хэрэгсэл хэрэгтэй бэ?
Асуулт3: Зураг хэлбэрээр хадгалахад ямар өргөтгөлөөр хадгалах бэ?
Хариулт1: Дугуй
Хариулт2: Select
Хариулт3: jpg хадгална.
| |
Гэрийн даалгавар
/1мин/
|
Б-Сурах бичгийн 40-р хуудас дасгал 3,4 өнгийн будаг, хайчилбар, усан будаг, барималын шавар аль нэгийг сонгож бүтээл хийж ирнэ.
С-Даалгавраа тэмдэглэж авна.
|
Үнэлгээний хуудас:
Дасгал
|
Оноо
|
Их бие 2ш дугуй зурсан бол
|
2оноо/1ш-1 оноо/
|
2 нүд зурсан бол
|
1 оноо/1ш-0,5 оноо/
|
4ш хөл зурсан бол
|
2 оноо/1ш-0,5 оноо/
|
Ам зурсан бол
|
1 оноо
|
Хувилж тавьсан бол
|
1 оноо
|
Нийт авах оноо
|
5 оноо
|
Ажлын хуудас: дасгал хийх дараалал
Алхам1:Paint программыг нээнэ.
Алхам1.1:Paint, Paint.net программтай танилцана.
Paint, Paint.net суусан компьютерийг бичих.
Алхам2: 2ш дугуй дүрс сонгон авч нохойныхоо толгой гэдэсийг зурна.
Алхам3:бөөрөнхий дүрсээ сонгож нүд зурна.
Алхам4: Select сонгож зурсан зургаа хуулна.
С-Багшийн өгсөн даалгаврыг хийнэ.
Чадахгүй бол багшаас тусламж авна.
No comments:
Post a Comment